Gerelnews
Post

Gerelnews Stories

2026, 6-р сар 09}

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болно

Г.Оюун-ЭрдэнэГ.Оюун-Эрдэнэ


Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн /2026.06.09/ хуралдаанаараа Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул баталлаа.

Байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явуулахаар тогтов. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Болдын Жавхланг томиллоо. Сонсголд оролцох хүсэлтийг иргэд, олон нийтээс өнөөдрөөс эхлэн нээлттэй хүлээн авч, 2026 оны 06 дугаар сарын 22-ны 17.30 цаг хүртэл бүртгэнэ.

Санал хүлээн авах шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, цахим шуудан: [email protected]

Сонсголын бүртгэл, зохион байгуулалттыг Ажлын албаны 95154730 дугаарын утсаар тодруулах боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!