No Result
View All Result
  • Гэрэл нэмье
  • ЮУ БОЛОВ ?
  • Топ онцлох
  • Эксперт
  • Улс төр
  • Нийгэм,Эдийн засаг
  • Дэлхийн мэдээ
  • Гэрэл нэмье
  • ЮУ БОЛОВ ?
  • Топ онцлох
  • Эксперт
  • Улс төр
  • Нийгэм,Эдийн засаг
  • Дэлхийн мэдээ
No Result
View All Result
No Result
View All Result
Home Бусад

Хятадад жимсний амттай электрон тамхи худалдаалахыг хориглов

10-р сар 17, 2022
in Бусад, Дэлхийн мэдээ
0
Хятадад жимсний амттай электрон тамхи худалдаалахыг хориглов

БНХАУ-ын эрх баригчид жимсний амттай электрон тамхи худалдаалахыг хориглосон шийдвэр гаргалаа. Уг шинэ дүрмийн дагуу тамхинаас өөр амт оруулагчтай, тухайлбал жимсний эсвэл чихэрлэг амтыг агуулсан электрон тамхийг дотоодын зах зээлд борлуулах боломжгүй болж буй аж.

Гэхдээ Хятадад үйлдвэрлэсэн электрон тамхийг дэлхий даяар, тэр дундаа жимсний амтат электрон тамхины брэндүүд түгээмэл байдаг Их Британи руу экспортлосон хэвээр байх гэнэ.

Энэ сард хэрэгжиж эхлэх энэхүү хориг нь электрон тамхитай холбоотой бусад дүрэм журмуудыг чангатгасны дагуу сургуулийн насныханд электрон тамхи худалдаалахыг хориглох, сав баглаа боодол нь эрүүл мэндэд хортой, хэрэглэх ёсгүй гэсэн анхааруулга бүхий шошготой байх тушаал гаргасан байна.

Хятадын электрон барааны худалдааны танхимын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Хятадын электрон тамхины экспортын хэмжээ нэмэгдэж, 2021 онд 138.3 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оныхоо мөн үеэс 180%-иар өсчээ. Elf­bar зэрэг брэндүүдийн үйлдвэрлэсэн нэг удаагийн э‑тамхинууд Их Британи болон онлайн худалдаагаар маш их зарагддаг. Тэд тус бүр нь ойролцоогоор 5 фунт стерлингийн үнэтэй бөгөөд гадил жимсний мөс, тарвас, гүзээлзгэнэтэй зайрмаг зэрэг олон төрлийн амттай байдаг.

YouGov болон Action on Smoking and Health буяны байгууллагаас явуулсан судалгаагаар тамхи татдаг 11–17 насны хүүхдүүдийн эзлэх хувь 2020 онд 4% байсан бол 2022 онд 7% болтлоо нэмэгдсэн байна.

Долдугаар сард Observ­er байгууллагын хийсэн шалгалтаар elf­bar брэнд нь Британи дахь залуучуудад бүтээгдэхүүнээ сурталчлах дүрмийг зөрчиж байсныг тогтоожээ. Тус компани ТикТок‑т нөлөөлөгчдийн э‑тамхи татаж байгааг харуулсан видеонуудыг насны хязгаарлалтгүйгээр харуулж, зар сурталчилгаа гэж тодорхой тэмдэглэлгүй цацаж байжээ.  Наймаас 11 насны тал нь, 16–17 насны хүүхдүүдийн дөрөвний гурав нь ашигладаг Tik­Tok-ын зарим ийм төрлийн бичлэг нь хэдэн зуун мянган үзэлттэй болжээ.

                                                                                                                  Эх сурвалж: The Guardian

ShareTweet

Related Posts

Шанхай хотын Диснейлэндэд ковидын халдвар гарснаас үүдэн хөл хорио тогтоожээ
Дэд онцлох

Шанхай хотын Диснейлэндэд ковидын халдвар гарснаас үүдэн хөл хорио тогтоожээ

11-р сар 1, 2022
Энэтхэгт гүүр нурсны улмаас 132 хүн амь үрэгджээ
Дэд онцлох

Энэтхэгт гүүр нурсны улмаас 132 хүн амь үрэгджээ

10-р сар 31, 2022
Сомали улсын нийслэлд тэсрэх бөмбөгтэй хоёр автомашин дэлбэрчээ
Дэд онцлох

Сомали улсын нийслэлд тэсрэх бөмбөгтэй хоёр автомашин дэлбэрчээ

10-р сар 31, 2022
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын Спикерын нөхөр халдлагад өртжээ
Дэд онцлох

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын Спикерын нөхөр халдлагад өртжээ

10-р сар 31, 2022
Бразилын Ерөнхийлөгч асан Лула Да Силва ялалт байгууллаа
Дэд онцлох

Бразилын Ерөнхийлөгч асан Лула Да Силва ялалт байгууллаа

10-р сар 31, 2022
Тайландын бизнес эрхлэгч эмэгтэй “MISS UNIVERSE” гоо бүсгүйн тэмцээнийг худалдан авчээ
Дэд онцлох

Тайландын бизнес эрхлэгч эмэгтэй “MISS UNIVERSE” гоо бүсгүйн тэмцээнийг худалдан авчээ

10-р сар 28, 2022

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Холбоо барих
Бидэнтэй холбогдох: 8808-4396

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

No Result
View All Result
  • Гэрэл нэмье
  • ЮУ БОЛОВ ?
  • Топ онцлох
  • Эксперт
  • Улс төр
  • Нийгэм,Эдийн засаг
  • Дэлхийн мэдээ

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.